Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) нь 1990 оны 4-р сарын 14-ний өдөр улсын заан Р.Давааням, Д.Мягмар, Монгол Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч Р.Нямдорж, Д.Данзан, Соёлын яамны орлогч сайд П.Даваасамбуу нарын санаачилгаар анх байгуулагдан, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна.
МҮБХ нь 21 аймаг, 330 суманд салбар холбоо, нэгжтэй одоо барилдаж байгаа сумын начнаас дархан аварга цолтой 4600 бөх мөн залуу болон ахмад нийт 26,200 орчим бөхийг нэгтгэсэн Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Үндэсний Спортын Хорооны гишүүн холбоо юм.
МҮБХ нь суурийн голчоороо 54 метр, нийт 3 давхар 6892,9 мкв талбайтай Монгол Бөхийн Өргөөний хууль ёсны өмчлөгч байгууллага юм.
МҮБХ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол /13373/, Энхтайвны өргөн чөлөө 65, Монгол Бөхийн Өргөө албан ёсны хаягт үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны бүтэц зохион байгуулалт
МҮБХ-ны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид нь тэргүүн болон аймаг бүрийн төлөөлөл мөн хотын статустай нийслэлийн Багануур, Налайх дүүргүүд, жаяг дэгийн багийн төлөөлөл оролцсон нийт 25 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн хурал олонхын ирцийг бүрдүүлэн хуралдаж, МҮБХ-ны дотоод үйл ажиллагаа болон салбар холбоо нэгжүүд, дэвжээд, бөхчүүд, дасгалжуулагчид, жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүйн асуудал, МҮБХ-ны төсөв санхүүг хэлэлцэн батлах эрх үүрэгтэй.
Тэргүүлэгчид:
- Архангай. Улсын харцага Г.Батбаяр
- Баян-Өлгий. Аймгийн арслан Х.Асен
- Баянхонгор. Улсын харцага Д.Батболд
- Булган. Улсын заан Д.Баасандорж
- Говь-Алтай. Улсын заан Б.Соронзонболд
- Дархан-Уул. Аймгийн харцага Б.Төмөрбаатар /Аймгийн ҮБХ-ны тэргүүн/
- Дорноговь. Улсын начин А.Хатансайхан
- Дорнод. Улсын начин Д.Цогзолдорж
- Дундговь. Улсын начин А.Алтанхуяг
- Завхан. Улсын гарди М.Баяржавхлан
- Өвөрхангай. Аймгийн арслан Ц.Жамсран
- Өмнөговь. Улсын начин Б.Сумьяа
- Сүхбаатар. Улсын начин Б.Батжаргал
- Сэлэнгэ. Аймгийн начин О.Болд-Эрдэнэ
- Төв. Улсын харцага Л.Бадарч
- Увс. Улсын гарди Б.Гантогтох
- Ховд. Улсын заан Ц.Мягмарсүрэн
- Хөвсгөл. Улсын начин А.Давааням
- Хэнтий. Улсын начин Б.Одхүү
- Багануур. ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр.
- Налайх. Аймгийн начин З.Төртогтох
- Жаяг дэгийн баг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр
МҮБХ нь дараах зөвлөлүүдтэй байна.
- Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл
МҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл нь бөхчүүд, дасгалжуулагчид, жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүйн зарим зөрчлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх ба соён гэгээрэл, ёс зүй, харилцаа зэрэг асуудлуудаар ухуулан таниулах сургалт сурталчилгааг хийх үндсэн эрх үүрэгтэй.
Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлд МҮБХ-ны Тэргүүн байх бөгөөд дараах гишүүдтэй.
- Д.Нямсамбуу Гавж, Жавзандамба хутагт төвийн багш
- Д. Төмөрбаатар Орчуулагч, япон судлаач
- П.Цолмонбаатар Өмгөөлөгч, эрх зүйч
- Н.Тамир Спортын сэтгүүлч
- Ц.Минжин Түүхч, эрх зүйч, түүхийн ухааны доктор,
- Д.Батболд Улсын харцага, МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүн
- Т.Дамбийням Цагдаагийн хурандаа, ХУД-ийн Цагдаагийн газрын дарга
- Барилдааны дүрмийн зөвлөл
МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөл нь бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах эрх үүрэгтэй.
Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд нь:
- Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ
- Улсын заан Д.Бумбаяр
- Улсын заан М.Өсөхбаяр
- Улсын заан Ц.Одбаяр
- Улсын харцага Т.Амартүвшин
- Улсын харцага Г.Алтангэрэл
- Улсын начин Н.Бүрэнбаатар
- Улсын начин Б.Бадам-Очир
- Улсын начин Д.Батбаяр
- Улсын начин Д.Нямхүү
- Улсын начин С.Багахүү
- Улсын начин С.Батсуурь
- Улсын начин Ж.Чулуунбат
- Улсын начин Ч.Ганзориг
- Улсын начин Ө.Батзул
- Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай
- Аймгийн арслан Х.Мэндбаяр Архангай
- Аймгийн арслан Ш.Мөнх-Од Ховд
- Аймгийн арслан С.Мөнхсүх Хөвсгөл
- Аймгийн арслан О.Өлзиймөнх Дундговь
- Аймгийн арслан Г.Ганцоож Хэнтий
- Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ Хөвсгөл
- Аймгийн начин Н.Анхбаяр Багануур
- Улсын манлай засуул Р.Сампилдондов
- Улсын ахлах засуул Л.Хадаа
нарын гишүүдтэй бөгөөд зөвлөлийн хурлыг МҮБХ-ны Дэд тэргүүн удирдан зохион байгуулж шийдвэрийг гаргуулна.
- Хяналтын зөвлөл.
МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүд нь МҮБХ-ны үйл ажиллагаанд дараах хяналтуудыг тавьж ажиллана. Үүнд:
- Тэргүүлэгчдийн хурлын ирц бүрэлдэхүүн
- Барилдааны дүрмийн зөвлөлийн хурлын ирц бүрэлдэхүүн
- МҮБХ-ны төсөв санхүүгийн тайлан тооцоо, зарцуулалт
Хяналтын зөвлөл нь дараах дарга, гишүүдтэй.
- Дарга Л.Отгонбаяр. Бөхийн зүтгэлтэн, “Бизкон Аудит” ХХК-ийн захирал,
- Р.Цоггэрэл Улсын начин,
- Х.Түвшинсанаа Улсын начин,
- Д.Цэрэнсамбуу Урлагийн гавьяат зүтгэлтэн,
- Б.Баттөр Аймгийн арслан,
- Л.Нанзадсүрэн Аймгийн заан,
- О.Болд-Эрдэнэ Аймгийн начин
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн нь МҮБХ-ны дүрмийн 5.3.1 –д заасанчлан МҮБХ-ны төлөөлөх, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэн ажиллана.
МҮБХ-ны Тэргүүнүүд:
- Р.Нямдорж. Соёлын гавьяат зүтгэлтэн. 1990.04.14-2018.03.24
- Б.Бат-Эрдэнэ. Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин. УИХ, Засгийн газрын гишүүн. 2018.03.24-2020.04.20
- Л.Чинбат. Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич. 2018.04.07-2019.09.18
- Ц.Магалжав. Улсын заан. 2020.04.20-с хойш.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Дэд Тэргүүнүүд:
- П.Даваасамбуу. Соёлын гавьяат зүтгэлтэн. 1990.04.14-2002.05.10
- Д.Данзан. Соёлын гавьяат зүтгэлтэн. 1990.04.14-2018.03.24
- Ц.Магалжав. Улсын заан. 2018.04.03-2020.04.20
- О.Балжинням. Улсын аварга. Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин 2021.05.29-с хойш
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нар:
- Б.Цогтбаатар. 1996.01.15-2020.03.25
- Т.Түмэндэмбэрэл. 2020.03.25-с хойш
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Гүйцэтгэх захирлууд:
- Б.Сайнбаяр. Улсын заан. 2018.04.03-2020.10.16
- И.Доржсамбуу. Улсын гарди. 2020.10.16-с хойш