Улсын Онцгой Комиссын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлийн 5 дахь заалтын 5.1 дэх хэсэгт заасны дагуу Аймгийн бөхийн холбоод орон нутгийн онцгой комиссоос зөвшөөрлийг аван зохион байгуулах 128 бөхийн барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2010 оны Бөхийн барилдааны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны 05-р сарын 15 болон 06-р сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн баталсан “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д орсон дараах өөрчлөлтүүдийг баримтлан ажиллана. Үүнд:
1. Барилдааны хугацаа нь 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байна.
2. Хоёр бөхийн барилдаан дээрх хугацаанд үргэлжлэх бөгөөд заасан хугацаа дуусахад талаа шодож элэг бүс, сэнжигний барьцанд хүрнэ. Элэг бүс, сэнжигний барьц задарвал дан, давхар золгооноос барилдааныг үргэлжлүүлж, тухайн барилдааныг дуусгана. (Золгооны барилдаанд эмчийн цаг нэг удаа 2 минутаар үргэлжлэхээс өөр завсарлагагүй барилдана. Мөн шуудгыг бүрэн атгаж барьж болно.)
МҮБХ-ноос “Үндэсний бөхийн барилдааны дүрэм-2021” товхимлыг аймаг, сумдын бөхийн холбоод руу “Монгол Шуудан” ХК-ийн илгээмжээр хүргүүлж байгаа болно.