“Монгол бөх-Үнэт өв” барилдааны нэгийн даваанд улсын цолтнуудтай оноолт таарсан аймгийн начингууд тун чамбай барилдацгаав. Улсын арслан Д.Ганхуяг аймгмйн начин Б.Самданжамц/Төв/-д, улсын заан Ц.Мягмарсүрэн аймгийн начин А.Батхишиг/Булган/-т, улсын заан Д.Бумбаяр аймгийн начин Ц.Баасандорж/Говь-Алтай/-д, улсын заан Д.Амгаланбаатар аймгийн начин Э.Батсуурь/Хөвсгөл/-д, улсын харцага Ж.Амартүвшин аймгийн начин Э.Санчир/Өмнөговь/-т тус тус тахимаа өгөв. Мөн улсын начин Ц.Сумъяабэйс, Н.Бүрэнбаатар, Ж.Отгонбаяр, Ж.Оргил, Ц.Анхбаяр, Б.Насандэлгэр, Л.Нямсүрэн, Ч.Баянмөнх, С.Багахүү нар аймгийн начин Э.Өлзийсайхан/Хөвсгөл/, Б.Алтангэрэл/Увс/, Ө.Зандраабайдий/Дундговь/, Ч.Даш/Баянхонгор/ нарын залуусыг барсангүй.