Анхдугаар лигийн барилдааны бэлтгэл ажлууд төлөвлөсний дагуу явагдаж байна. Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 17:00 цагаас бүртгүүлсэн бөхчүүдэд мандат олгох бөгөөд шүүгчдийн 3 дах сургалт болно. Хүрэлцэн ирсэн бөхчүүд дэвжээний бэлтгэл хийж, барилдааны дүрмийн заалтуудтай танилцах боломжтой.