Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
АРХАНГАЙ АЙМГИЙН БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Хагас шигшээ барилдааны “D” хэсгийн хоёр дахь барилдаан Архангай – Баян-Өлгий аймгуудын дунд өрнөж, Архангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авлаа.
Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /3/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, улсын харцага С.Сүхбат /1/ , аймгийн арслан Д.Ням-Очир /3/ цэргийн заан Ө.Батсуурь /5/, нийт 16 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт аймгийн хурц арслан У.Береке /3/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн арслан Т.Эрболат /0/, аймгийн арслан Б.Төмөрбаатар /2/, аймгийн заан Е.Көптилек /2/ нийт 9 даваа авав. Хоёр баг хоёулаа сэлгээгүй барилдав.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Мустафа нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.