Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Хагас шигшээ барилдааны “D” хэсгийн эхний барилдаан Хөвсгөл-Говьсүмбэр аймгуудын дунд өрнөж, Говьсүмбэр аймгийн баг 20:5-аар илт давуу хоёр дахь ялалтаа авлаа.
Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /5/, аймгийн арслан Б.Гончигтавхай /3/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Үүрцайх /1/ , аймгийн арслан Г.Дармаажанцан /5/ аймгийн арслан Н.Намнансүрэн /4/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ нийт 20 даваа авсан бол Хөвсгөл аймгийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, улсын начин Ц.Сандагдорж /0/, гарч барилдаагүй, түүний оронд зарлуулсан улсын арслан Ц.Содномдорж /0/ мөн гарч барилдаагүй, аймгийн арслан Э.Баасанжав /2/, аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/, аймгийн арслан М.Цэрэн /1/ нийт 5 даваа авав.
Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр нар ажиллав.