Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
МАНЛАЙ ЗААНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ХХ дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, Хос Алтайн Хүчтэн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью План” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Д.Анар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдэв.
“Эм Жи Ө транс” ХХК-аас Уран барилдааны шагналыг аймгийн арслан Э.Буянтогтоход, уран дархан н.Гансүх Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид тус тус гардуулсан юм.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын манлай заан Д.Мягмарт МҮБХ болон Ховд дэвжээ, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, шавь нар, үе тэнгийн бөхчүүд, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүллээ.
Тус барилдааны зохион байгуулагчдын зүгээс барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, үзэгчдийн дундаас 9 азтай үзэгч тодруулан тус бүр 1.000.000 төгрөг гардуулсан юм.
Мөн түрүү бөх 7.0 сая, үзүүр бөх 5.0 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд 3.0 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.