Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
СУМЫН ЗААН М.БААСАНЖАВ ХОЁР ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сумын цолтон залуу бөхчүүдийн 112 дахь удаагийн 2023 оны отгон барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Баасанжав түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Амарбатын Баянмөнх үзүүрлэв.
Гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Нью Бест Хаус” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ үлдсэн бол тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Х.Чойжилсүрэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Д.Хандсүрэн нар шалгарлаа.
Есөд Ховдын сумын заан Г.Батзориг, Баянхонгорын сумын заан Б.Хаш-Эрдэнэ, Өвөрхангайн сумын заан Ж.Мягмарсүрэн, Баян-Өлгийн сумын заан Х.Жарденбек нар үлдэв.
Барилдаан бүрд олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Төв аймгийн Батсүмбэр сумын начин М.Өсөхбаярт, “Үнэнч үзэгчийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”-ыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, сумын заан Х.Гасырбек нарт бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү гардуулсан юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО