Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭХЭЭР БОЛЛОО – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Монгол үндэсний бөхийн алдарт дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Бадамдоригийн Түвдэндоржийн 1958 онд анхлан хичээллүүлж эхэлсэн үндэсний бөхийн хүүхдийн дугуйлан Монгол бөхийн өргөө болон Биеийн тамир спортын улсын хорооны спорт залуудад дахин хичээллэх нөхцөл боломж бүрдлээ.
Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар хүүхэд багачуудын авьяас чадварыг нээх, үндэсний бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний бөхийг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулах, бөхийн залгамж холбоог үргэлжлүүлэх, спортоор дамжуулан нийгэмд нөлөөлөх эерэг хандлагыг нэмэгдүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, талуудын мэдээлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах зорилгоор хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ өнөөдөр байгуулсан юм.
Анх 1958 онд Пионерийн ордны бөхийн дугуйлан нэрээр үүсэн байгуулагдаж 1988 он хүртэл олон зуун өсвөр үе, хүүхэд багачуудыг бөхийн спортоор хичээллүүлсэн дугуйлан бөгөөд улс орныхоо нэрийг дуурсгасан олон тамирчид, үндэсний бөхийн улсын аварга Д.Сумьяабазар, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, улсын гарди П.Сүхбат, улсын заан Ц.Баярсайхан нарын олон хүчит бөхчүүд энэ дугуйлангаас бөхийн эрдмийн эхлэлээ тавьсан түүхтэй. Ийнхүү 36 жил завсарлаад байсан дугуйлан дахин хичээллэх болсныг дуулгахад таатай байна.
БТСУХ,
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО,
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН