Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадамд 1 дархан аварга, 5 улсын аварга, 8 улсын арслан, 8 улсын гарьд, 9 улсын заан, 16 улсын харцага, 48 улсын начин, нийт 93 улсын цолтон бүхий 512 хүчтэнээс улсын залуу арслан Э.Оюунболд 2 дох удаагаа төрийн наадамд түрүүлж, улсын залуу аварга Н.Батсуурь анх удаагаа үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан Цэдэвийн Содномдорж/Хөвсгөл, Тосонцэнгэл/, улсын гарьд Батнасангийн Гончигдамба/Завхан Их-Уул/ нар үлдсэн байна.
Шинэ цолтнууд :
Улсын аварга
Энхтөгсийн Оюунболд/Хэнтий, Өмнөдэлгэр/
Улсын харцага
Доржийн Анар/Дорнод, Дашбалбар/
Улсын начин
Баярсайханы Орхонбаяр/Сэлэнгэ, Цагааннуур/
Алтангэрэлийн Давааням/Хөвсгөл, Галт/
Баянзулын Цэдэнсодном/Өвөрхангай, Зүүнбаян-Улаан/
Жамсрангийн Ням-Эрдэнэ/Увс, Тэс/
Насанцогтын Баярбаатар/Сэлэнгэ, Мандал/