2024 оны тавдугаар сарын 11-ний Бямба гарагийн 12:00 цагаас “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 09-10-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Үзэгчид www.ticket.mn холбоосоор нэвтрэн тасалбараа захиалан авах боломжтой.
Уламжлалт барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая төгрөг гардана.
Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.