МҮБХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 9-р сарын 17-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд :
– МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 2021 оны 9-р сарын 25 нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
– МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
– МҮБХ-ны дэд тэргүүнээр МУХБ, ардын багш, МУГТ, улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. Жич : МҮБХ-ны дэд тэргүүнээр МУСГЗ П.Даваасамбуу агсан, МУСГЗ Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд дэд тэргүүн нь тэргүүнийг эзгүйд орлон ажиллах юм.
– Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
– Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *