МЭРГЭЖЛИЙН ЛИГТ ХЭН БАРИЛДАХ ВЭ?
Зохион байгуулагчдын зүгээс аль болох бүх бөхчүүдэд НЭЭЛТТЭЙ байх зарчмыг анхнаасаа баримтална. Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээн, тэр тусмаа өндөр зэрэглэлийн А ангиллын барилдаан учраас барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой.
АВАРГА, АРСЛАНГУУД АМ АВАХ УУ?
Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцоно. Урьдчилсан барилдаанд 25-56-д эрэмбэлэгдсэн 32 бөх сугалааны дагуу оноолтоор барилдаж, 2 давсан 8 бөх үндсэн барилдаанд нэмж шалгарснаар 32 бөх цааш барилдан, 5 давааны дараа ТҮРҮҮ БӨХ тодорно.
МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН МЭРГЭЖЛИЙН ЛИГИЙН ЗӨВЛӨЛ