Анхны барилдааны шагналын сан 10.000.000 төгрөг байна. Уламжлалт томоохон барилдаануудад 1 давсан бөх ойролцоогоор 50.000 төгрөгийн урамшуулал авдаг. Мэргэжлийн лигийн барилдаанд оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Нэг давахад 70.000 төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөх тус бүр 500.000 төгрөг, үзүүрлэвэл 1.000.000 төгрөг, ТҮРҮҮ БӨХ 2.500.000 төгрөгийн бай шагнал авна.
Мэргэжлийн лигийн ерөнхий ивээн тэтгэгч ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП удаан хугацаанд үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахаар албан ёсоор гэрээ байгуулсныг дуулгахад нэн таатай байна.
МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН МЭРГЭЖЛИЙН ЛИГИЙН ЗӨВЛӨЛ

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *