Анхдугаар лигийн барилдаанд оролцохоор бүртгүүлсэн бөхчүүд эхнээсээ хариуцлагатай байх хэрэгтэй байна. Зарласан цагт 2 бөх ирж мандатаа аван, 2 бөх бэлтгэлтэй байгаагаа хэлэв. Бусад нь ирсэнгүй!!! Аливаа спортын тэмцээн, уралдаан ялангуяа лигийн тэмцээн байнга тогтвортой явагдаж, оролцож байгаа тамирчид ч хариуцлагаа ухамсарлаж байх нь чухал. Шинээр эхэлж байгаа энэхүү төслийн ард бөхөд элэгтэй маш олон байгууллага, хувь хүн ажиллаж, үндэсний спортын хөгжлийн төлөө үнэт цаг заваа зориулж явна. Улсын цолтнуудын манлайлал ч энд үнэхээр үгүйлэгдэж байна. Цол дагаж бяр, бас хариуцлага нэмэгддэг байх ёстой.
Монгол үндэсний бөхийн
мэргэжлийн лигийн зөвлөл