Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГ ЯЛЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Дөрөв дэх өдрийн “D” хэсгийн барилдаан Сэлэнгэ-Говьсүмбэр аймгуудын дунд өрнөж, Говьсүмбэр аймгийн баг 16:9-өөр ялалтаа авлаа.
Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /5/, аймгийн арслан Б.Гончигтавхай /3/, аймгийн арслан Г.Дармаажанцан /3/ аймгийн арслан Н.Намнансүрэн /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /1/ нийт 16 даваа авсан бол Сэлэнгэ аймгийн багт улсын заан Н.Жаргалбаяр /3/, улсын начин Н.Баярбаатар /3/, аймгийн арслан Б.Ганбаяр /0/, цэргийн заан Х.Наранбаяр /2/, аймгийн заан Х.Оргилбаатар /1/, нийт 9 даваа авав. Сэлэнгэ аймгийн баг сэлгээгүй барилдав.
Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Б.Одгэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.