Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдааны хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн “С” хэсгийн хоёр дахь барилдаан Баянхонгор-Дорноговь аймгуудын дунд өрнөж, Дорноговь аймгийн баг 13:12 -оор эхний ялалтаа авлаа.
Дорноговь аймгийн багт аймгийн хурц арслан Б.Баатархүү /2/, аймгийн арслан Б.Бадрал /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, аймгийн арслан Б.Түвшинтулга /3/, нийт 13 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /4/, аймгийн арслан Т.Дүүрэнсаран /1/, цэргийн арслан Г.Жамбалдорж /3/, аймгийн арслан Б.Бат-Орших /1/, аймгийн арслан Т.Баттогтох /3/, нийт 12 даваа авав. Хоёр баг аль аль нь сэлгээгүй барилдлаа.
Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.