Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
УВС АЙМГИЙН БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Дөрөв дэх өдрийн “А” хэсгийн барилдаан Увс-Орхон аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар хоёр дахь тойргийн ялалтаа авлаа. Өмнөх тойрогт Өмнөговь аймгийн багийг ялсан билээ.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /4/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин О.Түмэн /3/ аймгийн арслан Л.Энхсаруул /3/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /4/ нийт 17 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Ө.Батзул /4/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /2/, аймгийн арслан Б.Уртбаяр /0/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /2/ нийт 8 даваа авав. Увс аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.