Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
ХОВД АЙМГИЙН БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд өндөрлөх дөхөж байна. “С” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаан Ховд-Төв аймгуудын дунд өрнөж, Ховд аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авав.

Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /5/ улсын заан Б.Бат-Өлзий /3/ улсын харцага Г.Ганхуяг /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /2/, аймгийн арслан У.Батцоож /1/ нийт 16 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /2/, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр /1/ аймгийн арслан Л.Даваажамц /3/, аймгийн арслан Н.Дашдаваа /1/, аймгийн арслан Л.Энхтүвшин /2/, нар нийт 9 даваа авав. Төв аймгийн баг сэлгээгүй барилдав.

Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажиллав.

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.