Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ ЯЛЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдааны хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн “А” хэсгийн хоёр дахь барилдаан Завхан-Өмнөговь аймгуудын дунд өрнөж, Өмнөговь аймгийн баг 15:10-аар ялалтаа авлаа.
Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат (2), улсын начин Э.Нямаа (3), аймгийн арслан Т.Төгсдөлгөөн (2), аймгийн заан Б Баянсүх (5), аймгийн заан С.Доржпалам (3) нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Лха-Очир (0),, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Болдбаатар (1), улсын начин Т.Дүгэрдорж (4), аймгийн хурц арслан М.Амарсанаа (2), аймгийн арслан (3), аймгийн арслан Д.Батбаатар (0) нийт 10 даваа авав. Өмнөговь аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар харцага Ш.Уламбаяр нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.