Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Mонголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдааны“D” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаан Өвөрхангай-Сэлэнгэ аймгуудын дунд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авав.
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /1/, улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /2/ нийт 16 даваа авсан бол Сэлэнгэ аймгийн багт улсын заан Н.Жаргалбаяр /3/, улсын начин Н.Баярбаатар /1/, аймгийн хурц арслан Д.Төрболд /2/, аймгийн арслан Б.Ганбаяр /2/, аймгийн заан С.Оргилбаатар /1/ нийт 9 даваа авлаа. Сэлэнгэ аймгийн баг сэлгээгүй барилдав.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Б.Одгэрэл нар ажилласан юм.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардлаа.
Ийнхүү Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд түр завсарлаж, 2024 оны 02-р сард гуравдугаар тойргийн барилдаануудаар үргэлжилнэ.