Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
БАЯНХАЙРХАН СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЛЭЭ – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Завхан аймгийн Баянхайрхан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, “Миг” группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшингийн санаачлагаар зохион байгуулсан Монгол улсын арслан “Босоо” хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо,” Ажнай” групп, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “АПУ” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан С.Доржпалам нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Түвшинтөгс, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.