Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
2023 ОНЫ НАМРЫН УЛИРЛААС ЭХЛЭН МҮБХ-НООС ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БӨХИЙН БАРИЛДААНД МӨРДӨХ ЖУРАМ – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

1. Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдах улсын цолтон ахалсан барилдаанд 128 бөх барилдана. Төрийн хүндэтгэлийн барилдаанд 256 бөх барилдаж болно.
2. Аймгийн цолтон ахалсан барилдаанд 256 бөх барилдана.
3. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд барилдах бөхийн тоог хязгаарлахгүй.
4. Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийг тус бүрийн барилдаанд гаргасан амжилтыг харгалзан чансаа тогтоож улсын цолтон болон аймгийн цолтон ахалсан барилдаанд оролцуулна.
5. Улирлын эцэс буюу 2024 оны зургаадугаар сард чансаа тэргүүлэгчдийг тодруулна.
6. Залуу бөх, сумын цолтон болон аймгийн цолтон ахалсан барилдаан 11:00 цагт, улсын цолтон ахалсан барилдаан 13:00 цагт эхэлнэ.
7. Улсын цолтон ахалсан барилдаанд улсын цолтой бөх чансаа харгалзахгүй, сумын цолтон болон залуу бөхийн чансааны эхний 6-аас доошгүй бөх барилдана. Үлдсэн тоонд аймаг, цэргийн цолтой бөхчүүд чансаагаар оролцон барилдана.
8. Барилдах бөхчүүд тогтоосон хугацаанд цахимаар бүртгүүлэх бөгөөд цахимаар бүртгүүлээгүй бөхийг барилдаанд оролцуулахгүй.
9. Бөхийн барилдаанд цахимаар бүртгүүлсэн бөх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилдаанд оролцоогүй бол тухайн барилдааныг тооцон, нийт гурван барилдаанд оролцуулахгүй.
10. Бөхийн барилдаанд барилдах бөх нээлтийн үйл ажиллагаанд гарч жагсаагүй бол тухайн барилдааныг тооцон, нийт гурван барилдаанд оролцуулахгүй.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО