Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд уламжлал ёсоор нутаг нутгаас зорин ирсэн 512 бөх зодоглов. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын аваргууд магнайлсан барилдаанд улсын арслан 7, улсын гарьд 7, улсын заан 9, улсын харцага 17, улсын начин 48, нийт 93 улсын цолтон уламжлалт 512 бөхийн барилдаанд хүчийг үзсэнээс Цонжин болдог, XIII зуун цогцолборын дэвжээнээ түрүү үзүүрт Увсын цэнхэр хязгаарын 2 хүчтэн шалгаран үлдэж, удтал бяр шавхсаны эцэст Увс аймгийн Давст сумын уугуул, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс давхар шуудагны барьцнаас зай өгөлгүй түрсээр даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэв. Ийнхүү төрийн их баяр наадамдаа 2 дох удаагаа босоо үлдсэн залуу арслан “Улсын аварга”цолны тэмдэг, үнэмлэхээ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас гардан авлаа.

Шинэ цолтнууд :

Улсын аварга

Пүрэвийн Бүрэнтөгс/Увс, Давст/

Улсын заан

Мягмарын Бадарч/Архангай, Цэнхэр/

Улсын харцага

Цэдэнбазарын Одбаяр/Өмнөговь, Ханхонгор/

Батсүхийн Зоригтбаатар/Архангай, Батцэнгэл/

Батсуурийн Бат-Орших/Баянхонгор, Богд/

Улсын начин

Доржхандын Хүдэрбулга/Төв, Өндөрширээт/

Нурланы Мустафа/Баян-Өлгий, Дэлүүн/

Шархүүгийн Пүрэвгарьд/Завхан, Баянтэс/

Цэрэндоржийн Мөнхбаяр/Увс, Тэс/

Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ/Архангай, Хайрхан/

Төрмөнхийн Дүгэрдорж/Завхан, Отгон/

Хутагийн Цогтгэрэл/Булган, Хутаг-Өндөр/

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн