Даваагийн Батдорж бол Монголын уран сайхны “Гарьд магнай” киноны гол дүр Далайцэрэнгийн дүрд тоглосон азтай, бас одтой нэгэн. Тэрээр киноныхоо бүх хэсэгт хайртай. “Хөгширсөн хойноо өөрийнхөө тоглосон киног үзэх сайхан юм байна. Залуу насаа санахаараа киногоо үздэг. Залуудаа киногоо үзэхээр засч, залруулах зүйл байгаа юм шиг санагддаг байж билээ. Нас ахихаар мэдрэхээ больчихдог юм байна” хэмээн хүүрнэсэн удаатай. Ж.Бунтар найруулагч надад “Хоёр туулай хөөх хэрэггүй. Чи бөх, жүжигчин хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй. Ер нь жүжигчин болсон нь дээр дээ. Настай болсон ч, бурхан болсон ч чи залуу хэвээрээ байж л байна. Кино гэдэг мөнх юм шүү”гэж байсан. Тухайн үед надад кино драмын ангид сурах, самбо бөхөөр хичээллэх боломж байсан. Би алийг нь ч сонгоогүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн