Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэллээ. Эхний өдрийн хоёр дахь өдрийн эхний барилдаан Баян-Өлгий-Сүхбаатар аймгуудын дунд өрнөж, Баян-Өлгий аймгийн баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.
Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /4/, аймгийн хурц арслан У.Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/ аймгийн арслан Б.Төмөрбаатар /4/, аймгийн заан Е.Көптилек /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Эрболат /1/, нийт 13 даваа авсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Номиндалай /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /5/, аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн арслан Э.Буянтогтох /2/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ /3/, нийт 12 даваа авав.
Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ба.Батжаргал нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.