Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэллээ. Эхний өдрийн хоёр дахь барилдаан Увс-Өмнөговь аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар эхний ялалтаа авлаа.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин Ж.Ням-Эрдэнэ /4/ улсын начин Д.Тогтохжаргал /3/, аймгийн арслан Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /2/ нийт 17 даваа авсан бол Өмнөговь аймгийн багт улсын заан Ц.Одбаяр /1/, улсын начин Ш.Дарханбат /1/, улсын начин Э.Нямаа /1/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/, аймгийн заан Б.Баянсүх/3/, аймгийн заан С.Доржпалам /1/, нийт 8 даваа авав.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ш.Дарханбат нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.