Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр, маргааш Хүй 7 худагт болно. Энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Э.Оюунболд нарын 4 аварга цолтон, улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, Ж.Содномдорж нарын 3 арслан цолтон, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 хүчтэн зодоглож байна. Харин өмнө нь бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд уг барилдаанд багтаж барилдах боломжгүйг МҮБХ-ноос мэдэгдэв. Мөн Багануур, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан “Аймгийн цол олгох барилдаан”-д түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй байгаа тул эдгээр бөхчүүд хуучин цол, эрэмбээрээ барилдах юм байна. Ийнхүү цар тахлын улмаас түр завсарлаад байсан улс, аймаг, цэргийн алдар цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан намрын энэ өдөр эргэн ирлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн