Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ad-inserter domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/abbvoi5/public_html/tolui/mybx/wp-includes/functions.php on line 6121
Цолтнуудад халгаатай хоёрын даваа – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хүй мандлын торгон дэвжээнд хүч сорьж байгаа бөхчүүд хоёрын даваанд бяр шавхсан, ухаан уралдуулсан олон сайхан барилдааныг үзүүлэв. Энэ даваанд улсын арслан Д.Азжаргал нэгийн даваанд улсын начин Ц.Сумъяабэйсийг давсан аймгийн начин Э.Өлзийсайхан/Хөвсгөл/-д, улсын гарьд М.Баяржавхлан өмнөх даваанд улсын начин Н.Бүрэнбаатарыг давсан аймгийн начин Б.Алтангэрэл/Увс/-д, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн начин Б.Баатарболд/Сэлэнгэ/-д, улсын заан Т.Санчир аймгийн начин О.Очбат/Ховд/-д, улсын заан Б.Соронзонболд аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ/Увс/-д, улсын харцага Т.Баасанхүү аймгийн харцага Б.Өлзийсайхан/Өвөрхангай/-д өвдөг шороодов. ХаринИ.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Л.Цэрэнтогтох, Б.Заяамандах, М.Эрдэнэбат, Б.Сумъяа, Ж.Чулуунбат, А.Алтанхуяг, Б.Батжаргал, Д.Энхбаяр, Э.Даш, Ц.Чимэддорж, Э.Ванданцэрэн, Б.Хишигбаатар, Б.Серик, Ж.Дагва-Очир, Д.Амаржаргал, Д.Цэрэнтогтох, Н.Мустафа, Б.Эрдэнэхүү, А.Давааням нарын 21 улсын начин цолтон энэ даваанд бүдрэв. Хоёрын давааны яг нугалаан дээр таарсан аймгийн арслангуудын гал гарсан барилдаанд Баян-Өлгийн Э.Тамираа давж, Төвийн Ж.Батбилэг унажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн