“Монгол бөх-Үнэт өв” улс, аймаг, цэргийн алдар цолтой 512 бөхийн барилдаан Хүй долоон худгийн ногоон дэмжээнээ өнөөдөр 2 дох өдрөө үргэлжилж байна. Бөхийн барилдааны гурвын даваа эхэлж, аваргууд ам авч эхэллээ. Барууны дагавар магнай, залуу аварга Э.Оюунболд өөрийнх нь дараа ам бөхөө амлахаар шил даран зогсож байсан улсын арслан Ц.Содномдоржийг амласан нь бөх сонирхогч олныг гайхшруулав. Барилдааны үндсэн цаг дуусахтай зэрэгцэн, Хэнтий нутгийн аварга шийдсэн мэхээр өрсөлдөгчөө давлаа.

Гэрэл зургийг Чулуунбаатарын ГАНБАТ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн